| | USD/MNT 0₮

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг чөлөөлнө

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Түүнийг өнгөрсөн хугацаанд ажилдаа хариуцлагагүй хандаж, эрүүл мэндийн салбарын асуудлаас үүдэж Засгийн газар огцорсон учраас ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэлжээ. Мөн түр хороо байгуулж сайдаа авч үлдэхийн тулд гарын үсэг цуглуулж, жагсаал зохион байгуулсан гэж үзэж байгаа юм. 

Дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна. 

Дашрамд дурдахад, ТНБД Я.Амаржаргал тушаал гаргаж, яамны хэлтсийн дарга Я.Буянжаргалыг ажлаас нь чөлөөлж байсан бол өөрөө ийнхүү чөлөөлөгдөхөөр болжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.