| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймагт өөр хүний PCR шинжилгээний бичгээр очсон иргэнээс ХАЛДВАР илрэв

Нэг хүний хариуцлагагүй ухамсаргүй байдлаас болж ногоон бүс болоод байсан Сэлэнгэ аймаг эрсдэлд оров. Тодруулбал, өнгөрсөн шөнө тус аймагт очсон иргэдийн нэгнээс нь түргэвчилсэн байдлаар халдвар илэрчээ.

Тодруулбал, тухайн иргэн бусдын писиар шинжилгээний бичлэгийг ашиглаж аймагт очжээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил "УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох  шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа боловч сумын төвийн спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан.

Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд  PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад  хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан.

Тус иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан. Эдгээр хүмүүсийг  олж сумдуудад нь тусгаарласан байна" гэлээ. 

Сэлэнгэ аймагт өөр хүний PCR шинжилгээний бичгээр очсон иргэнээс ХАЛДВАР илрэв
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.