| | USD/MNT 0₮

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Өнгөрсөн зун Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Ш.Анхмаа төрийн ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр "Миний бие төрийн албаны ёс зүйг эрхэмлэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд илэрхийллээ" гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Түүнийг ажлаа өгөх болсон шалтгаан нь хэдхэн хоногийн өмнө болсон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хийсэн жагсаалтай холбоотой гэж үзэж байна.

Тухайлбал, ЭМЯ-наас сайд асан Т.Мөнхсайханыг огцруулахгүй хэмээн Түр хороо байгуулж, гарын үсэг цуглуулж, ажилчдыг жагсаалд уриалсан хүн бол дэд сайд Ш.Анхмаа болчихоод байгаа юм байна. Тиймээс түүнийг албан ажилдаа хариуцлагагүй хандсан байх хэмээн олон нийт хардаж эхэлжээ. Ямартаа ч дэд сайд Ш.Анхмаа төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 

Тэрбээр "Миний бие төрийн албаны ёс зүйг эрхэмлэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд илэрхийллээ" гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.