| | USD/MNT 0₮

300 сая төгрөгөөр фитнессийн төхөөрөмж авахыг эсэргүүцсэн иргэдийн шүүмжлэл ШАНТААЖ биш, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө

300 сая төгрөгөөр фитнессийн төхөөрөмж авахыг эсэргүүцсэн иргэдийн шүүмжлэл ШАНТААЖ биш, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө

Монголын цагаан захтнуудын хэрэг хэрээс хэтэрлээ. АТГ-аас өдөр бүр хяналт тавьж ажилладаг ч тодорхой үр дүнд хүрч байгаа зүйл алга, тэдний үйлдэл гаарсаар байна. Гэхдээ цахим орчин хөгжсөнөөр ил, далд явагддаг хууль бус үйлдлүүдийг илчлэх боломжтой болсон нь сайшаалтай. Жишээлбэл, хамгийн сүүлд гэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ. Ард иргэд, бизнес эрхлэгчид нь бүсээ чангалсаар чангалсаар туйлдаа хүрч тасарч, төв талбай дээрээ өөрийгөө шатаан зулын гол болсон харамсалтай хэргийн гэрч болцгоосон.

Нэг хэсэг нь тэнд өлсөж, нохойн хоолоор амьдралаа залгуулж байхад нөгөө хэсэг нь төсвийн мөнгийг хэдэн зуун саяар нь цацаж байх нь тэр. Энэ бол яавч шударга зүйл биш. Тодруулбал, тус фитнесс тоног төхөөрөмжийн санхүүжилт нь Монголбанкны өөрийн хөрөнгөөр хийх бөгөөд тендерийн материалыг 2021 оны гуравдугаар сарын 04-нийг хүртэл хүлээн авах гэнэ. Тоног төхөөрөмжийн хувьд Matrix брэндтэй дүйцэхүй гүйлтийн цана, гүйлтийн зам, бас бусад төхөөрөмжүүд багтах аж. Гэхдээ Монгол Улсын Төв банкны байранд томоохон фитнессийн заалтай болох гэсэн эрхэм Ерөнхийлөгчийн хүсэл биелэхгүй нь тодорхой болов. Учир нь энэхүү мэдээлэл олон нийтэд цацагдсан даруйдаа асар их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарав.

Аргаа барсан Б.Лхагвасүрэн тендерээ цуцалснаа албан ёсоор мэдэгдэв. Гэхдээ ингэхдээ “Монголбанкны залуучуудын санаачилгыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй, нийгмийн сэтгэлзүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай. Цуцлагдсан шүү” хэмээв. Монголбанкны эрхэм ерөнхийлөгч маань ард иргэдийн шүүмжлэлийг шантааж хэмээн ойлгодог бололтой. Таны зарласан тендерийг шантаажны сэдэв болгож, данхар том фитнессийн заалтай болгох мөрөөдлийг нь хөсөрдүүлсэнд биднийг харин уучилна биз ээ, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө.

Монголын цагаан захтнуудын хэрэг хэрээс хэтэрлээ. АТГ-аас өдөр бүр хяналт тавьж ажилладаг ч тодорхой үр дүнд хүрч байгаа зүйл алга, тэдний үйлдэл гаарсаар байна. Гэхдээ цахим орчин хөгжсөнөөр ил, далд явагддаг хууль бус үйлдлүүдийг илчлэх боломжтой болсон нь сайшаалтай. Жишээлбэл, хамгийн сүүлд гэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ. Ард иргэд, бизнес эрхлэгчид нь бүсээ чангалсаар чангалсаар туйлдаа хүрч тасарч, төв талбай дээрээ өөрийгөө шатаан зулын гол болсон харамсалтай хэргийн гэрч болцгоосон.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.