| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ:ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС МӨНГӨ “ТОНОСОН” ЭМЭГТЭЙ ГИШҮҮД

Ажил орлогогүй хүмүүсийг дэмжих зориулалттай ХЭДС-аас цөлмөсөн хэрэгт шалгагдаж буй УИХ-ын эмэгтэй гишүүдтэй танилц.

Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” компанид 50 сая, “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендэрт оролцуулалгүйгээр шууд олгуулахад Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь “Ээж оюу сайхан” компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөг олгуулахад,  УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймгийн “Амин хэлхээ байгаль сан”-д 123,9 сая төгрөг олгуулахад,  гишүүн А.Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл олгуулахад, Б.Саранчимэг нь “Монгол сор хөгжил Олон улсын академи” ТББ-ыг зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр олгуулахад, гишүүн Ц.Цогзолмаа иргэн Б.Тамирт мал аж ахуйн ферм ажиллуулахад 150 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байна.

Дээрхи зээлүүд нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байхад олгогджээ. Зээлийг хариуцаж байсан ХХҮЕГ-ийн даргаар Б.Нямдавааг Н.Номтойбаяр томилуулсан.

Хэргийн талаар Б.Нямдаваа “Н.Номтойбаяр сайдын өгсөн жагсаалтын дагуу уг зээлүүдийг олгосон” хэмээн АТГ-т мэдүүлжээ.

Уг зээлийн зориулалт нь уг нь ажилгүйдлийг бууруулах зорилгоор орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй, мал цөөтэй зэрэг хүмүүсийг төр халамжлах биш тэднийг өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэхэд нь гарааны бизнесийг нь дэмжих, цөөн малтай малчдыг малжуулах зориулалттай нэг иргэн, аж ахуйн нэгжид дээд тал нь 3-20 сая төгрөгөөр олгох зээл юм. /Халамжаас олгодог зээл/

 Гэтэл манай УИХ-ын гишүүд 10 дахин нэмэгдүүлэн танил талдаа өгсөн байж болзошгүй хэрэгт шалгагдаж эхэлжээ.

Эх сурвалж:Үндэсний шуудан сонин 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө "тоносон" эмэгтэй гишүүдтай танилц. Тодруулбал, М.Оюунчимэг, Н.Оюундарь, А.Ундраа, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа нар байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.