| | USD/MNT 0₮

Монгол Улсын Ерөнхий сайд асанд холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд асанд холбогдох шүүх хуралдаан хойшиллоо.

Тухайлбал, тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 08/08 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг нэр бүхий иргэдээс ирүүлсэн. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр товлогдсон хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэргийн материалтай танилцах хүсэлт ирүүлсэн байх тул шүүх хуралдаан хойшиллоо.

Нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс Дубайн хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дүгээр захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсан юм.

“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд асанд холбогдох шүүх хуралдаан хойшиллоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.