| | USD/MNT 0₮

Шадар сайд С.Амарсайханд Я.Содбаатараас ялгарах юм алга

Жил гаруйн өмнөөс Ковидын аюул Монгол Улсын хаалгыг тогшиж манай Засгийн газар ч бүтэн жилийн турш хилийн цаана байгаа энэ өвчнөөр шоудаж, ард түмнээ айлгаж, сайн ажиллаж байна хэмээн өөрсдийгөө магтан нэгнээ шагнаж, урамшуулж байв.

Зарим нь Монгол төрийн хатан эх болон өргөмжлөгдөж байхад ард түмнээс цугласан хандивын мөнгөөр өөрсдийгөө урамшуулаад амжсан бүлэг нөхдүүд ч бий.

Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дотоодод вирус дэгдэхэд Засгийн газар, мэргэжлийн байгууллагууд ямар ч бэлтгэлгүй байснаас өнөөдрийг хүртэл аюулт өвчний хүрээ улам тэлсээр байна. Үндсэндээ монголчууд, монгол төр, Монголын Засгийн газар ямар ч үр дүнгүй баахан төсөв мөнгө салхинд хийсгэж, ард түмнээ хий хоосон хуйлруулж, туйлдуулсан гэдэг нь өдөр ирэх тусам батлагдсаар байна. Эцсийн дүнд дөнгөж төрсөн залуу эхийг зөөвөрлөхдөө алдаа гаргаснаар Ковидын эсрэг ямар ч ажил хийгээгүй, толгой дээрээ хоосон лоозон өлгөсөн удирдлагууд солигдсон.

Солигдоход учир бий. Өмнөх алдаа дутагдлуудыг ор мөргүй арилгах шилдэг менежерүүд ажлыг авах ёстой. Шилдэг менежер хэмээн томилогдсон С.Амарсайханд Я.Содбаатараас ялгарах зүйл ер алга. Я.Содбаатар Улсын онцгой комиссыг ахлахдаа хэтэрхий зөөлөн бас эргэж буцсан шийдвэрүүд гаргаж байсан учраас түүний багт багтаж байсан эрүүл мэндийн салбар нь дотооддоо үл ойлголцож бараг 10 фракц бий болоод байсан гэдэг. Өглөө гарсан шийдвэр хэрэгжиж эхлээгүй байхад орой нь цуцлагдаж өөр тогтоол танилцуулагддаг байсан. Үүнээс болж ажлын уялдаа холбоо, залгамж чанар алдагдаж Ковидыг дарах бус хөшигний ард хэрүүл хийж суудаг байсан үнэн нь илчлэгдээд байгаа.

Тэгвэл энэ бүх асуудлыг цэгцэлж, Ковидыг ялан дийлэхээр сонгогдсон жанжин С.Амарсайхан алдааг засах биш асуудлыг улам хурцатгах шинжтэй байна. Өнөөдөр 420 мянган өрхөөс шинжилгээ авч Ковидыг ор мөргүй арилгана гэж мэдэгдэхэд маргааш нь 100 мянган иргэнээс ч шинжилгээ авах потенциал, нөөцгүй гэдэг нь илчлэгдэж байх жишээтэй. Бас “Баярын өдрүүдийг далимдуулж тэг зогсолт хийнэ.

 Энэ бол ковидыг ялах боломж” гээд сүүлийн 10 гаруй хоног сүржигнэж ард түмнээ дэлгүүр, зээлийн лангуу руу хуйлруулсан. Хэлсэн үгийнх нь шүлс хатаж амжаагүй байхад “Хүнсний худалдаа, түгээлтийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ” гэсэн мэдээлэл цацагдаж байх жишээтэй. Тэг зогсолт хийх гээд байгаа юм уу, үгүй юм уу. Үнэндээ С.Амарсайхан Я.Содбаатараас ч дор эргэж буцаж байна.

Асуудлаа судлахгүй, нөөц бололцоогоо тооцож мэдэхгүй байна гэж дүгнэхэд болохоор цаг хугацаанд эргэж буцсан, сөрж зөрөлдсөн шийдвэрүүд гаргалаа. Түүнийг Улсын онцгой комиссыг удирдсанаас хойш нэг ширхэг маскны үнэ 20 мянган төгрөгт хүрснийг ч иргэд мэдэж байгаа.

С.Амарсайхан та алдаагаа зас, асуудлыг оновчтой томъёолж зөв шийдвэр гарга. Цагаан сараар тэг зогсолт хийх, хийхгүй, 420 мянган хүнээс шинжилгээ авах, авахгүйгээ эртхэн ард түмэндээ хэл. Монголын 3 сая иргэн тэр дундаа нийслэлийн 1.5 сая хүн ам сүүлийн жил гаруй хугацаанд хангалттай зовлоо. Одоо та нарын сүржигнэл, хийрхэл, байгаа оноогүй шийдвэр, тэнэглэлийг тэсэж үлдэх тэнхээ монголчуудад үлдсэнгүй. Ард түмэн чинь эхнээсээ төрийнхөө төв талбайд зулын гол болж эхэлсэн асуудал ч энэ бүх хийрхэл, дэмийрэлтэй чинь холбоотой гэдгийг өглөө бүр сана.

Солигдоход учир бий. Өмнөх алдаа дутагдлуудыг ор мөргүй арилгах шилдэг менежерүүд ажлыг авах ёстой. Шилдэг менежер хэмээн томилогдсон С.Амарсайханд Я.Содбаатараас ялгарах зүйл ер алга. Я.Содбаатар Улсын онцгой комиссыг ахлахдаа хэтэрхий зөөлөн бас эргэж буцсан шийдвэрүүд гаргаж байсан учраас түүний багт багтаж байсан эрүүл мэндийн салбар нь дотооддоо үл ойлголцож бараг 10 фракц бий болоод байсан гэдэг. Өглөө гарсан шийдвэр хэрэгжиж эхлээгүй байхад орой нь цуцлагдаж өөр тогтоол танилцуулагддаг байсан. Үүнээс болж ажлын уялдаа холбоо, залгамж чанар алдагдаж Ковидыг дарах бус хөшигний ард хэрүүл хийж суудаг байсан үнэн нь илчлэгдээд байгаа.
Улс төр

Сэтгэгдэл (80)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.