| | USD/MNT 0₮

Архангай аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд хоёрдугаар сарын 5-ны өдөр буяны ажлаар очиж, сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн тул ойрын хүмүүсийнх нь хамт туслаарласан талаар мэдээлсэн билээ. Тэдгээр иргэдээс шинжилгээний сорьц авч, хариу нь гартал Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаасан.

GenExpert-ийн шинжилгээгээр ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын дээрх иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. 

Гэхдээ вирусийн халдварын нууц үед давтан шинжилгээ авах бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг дахин анхааруулж байна.

ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд хоёрдугаар сарын 5-ны өдөр буяны ажлаар очиж, сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн тул ойрын хүмүүсийнх нь хамт туслаарласан талаар мэдээлсэн билээ. Тэдгээр иргэдээс шинжилгээний сорьц авч, хариу нь гартал Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.