| | USD/MNT 0₮

Улаан-Үдэд монгол иргэн коронавирусийн халдвараар нас баржээ

ОХУ-ын Эрхүү муж болон Улан-Үд бусад хотуудад коронавирусийн халдвар их тархсан ч сүүлийн хэд хоногт тохиолдлын тоо буурч, халдварын тархалт хумигдаж байгаа талаар албаныхан өнөөдөр мэдээлсэн юм.

Тухайлбал, Улаан-Үдэд амьдардаг байсан 50 гаруй насны монгол иргэн халдвараар нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Энэ талаар талийгаачийн хамаатан өөрийн цахим хуудсандаа "Хамаатны ах коронагаар нас барав. Гашуудаж байна. Улаан-Үдэд амьдардаг юм. Надтай ойрмогхон уулзахыг ихэд хүсэж байсан юм сан. Өвчин хүнд, хөнгөн, дунд зэрэг гээд хэдэн янз байгаа тухай бүгд мэдээлэлтэй байгаа. Хэнд ч, ямараар ч тусаж болно шүү дээ.

Хамрын ханиад төдий юм гэсэн ойлголттой хүмүүс жаахан хамжааргатай байж урдах замаа туулчихсан. Дэлхий даяараа тэмцэж байгаа юм болохоор ард нь гарах нь гарах л байх. Тэр болтол дор бүрнээ тэнэглэн цэцэрхээд байлгүй өөрийгөө болон үр хүүхдээ, хажуу хавийн хүмүүсээ хамгаалах зорилгоор ойр зуурын шаардлага тавьж байсан нь дээр болов уу. Хандлага шүү дээ. Хувь хүнээс нэг их хүч, хөдөлмөр, хөрөнгө шаардахгүй. УХАМСАР" гэж бичжээ. 

Хамрын ханиад төдий юм гэсэн ойлголттой хүмүүс жаахан хамжааргатай байж урдах замаа туулчихсан. Дэлхий даяараа тэмцэж байгаа юм болохоор ард нь гарах нь гарах л байх. Тэр болтол дор бүрнээ тэнэглэн цэцэрхээд байлгүй өөрийгөө болон үр хүүхдээ, хажуу хавийн хүмүүсээ хамгаалах зорилгоор ойр зуурын шаардлага тавьж байсан нь дээр болов уу. Хандлага шүү дээ. Хувь хүнээс нэг их хүч, хөдөлмөр, хөрөнгө шаардахгүй. УХАМСАР
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.