| | USD/MNT 0₮

Хариуцлагагүй ажиллаж байгаа Ж.Сандагсүрэнг ажлаас нь чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Ж.Сандагсүрэнг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж, хөндөгдөж эхэлжээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээж авсны дараа "НОК-ийн шуурхай удирдлагын багийг илүү туршлагатай, зохион байгуулах чадвар өндөртэй хүн ажиллуулна. Одоо байгаа даргыг нь солино" гэдгээ хэлсэн юм.

Тиймээс ойрын өдрүүдэд хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлагатай хүн томилох асуудал яригдаж эхэлжээ. 

Түүний хувьд СХД-ийн Засаг даргаар ажиллаж байгаад өнгөрсөн намар орон нутгийн сонгуулиар нэр дэвшиж, Нийслэлд гарч ирсэн билээ. Харин ирэх зургадугаар сард СХД-т нөхөн сонгуульд нэр дэвшиж магадгүй юм байна. 

Хариуцлагагүй ажиллаж байгаа Ж.Сандагсүрэнг ажлаас нь чөлөөлнө
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.