| | USD/MNT 0₮

САЛХИНЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Салхинцэцэг нь арьсан дээр цэврүүт тууралтаар илэрдэг амьсгалын замын халдварт өвчин бөгөөд өвөл хаврын улиралд өвчлөл ихэсдэг. Бүх насны хүмүүс өвдөх боловч ихэвчлэн бага насны хvvхдvvд илүүтэй өртдөг.

Өвчилсэн хүний ханиаж найтаах үед амьсгалын замаас дусал хэлбэрээр болон халдвартай хүний цэврүүт шингэнээр дамжин хүнээс хүнд халдварлана. Өвчилсөн хүн тууралт эхлэхээс 5 хоногийн өмнө, хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарснаас хойш 5 хоногийн хугацаанд хамгийн их халдвартай байдаг.

Илрэх гол шинж тэмдэг нь:

1. Өвчин цочмогоор эхэлж, халуурах,

2. Толгой өвдөх, бие ядарч сульдах, хоол унданд дургvй болох,

3. Бага насны хүүхэд цочромтгой болох, ходоод гэдэсний замын хямрал илэрч, шингэнээр суулгах, бөөлжих, хоолондоо дургvй болох,

4. Арьсан дээр толбот, гvвдрvvт, цэврvvт тууралт гарна. Эхлээд толбон тууралт гарч, тэр нь гvвдрvv,  цэврvv болон хувирч, цэврvv нь тавшиж эдгэрнэ. Тавших vед загатнаж, маажисны улмаас цэврvvт тууралтууд нянгийн халдвар авснаар идээлж болно. Өвчний тууралт биеийн бvх арьс болон толгойн vстэй хэсэг, салст бvрхvvлд гардаг ба гарын алга, улаар гарахгvй онцлогтой.

Салхинцэцэг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

 

•         Чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-3 удаа хийх.

•         Агааржуулалт 2 цаг тутамд хийх.

•         Улирлын байдалд тохируулан, даарч хөрөхгүй, дулаахан хувцаслах.

•         Биеийн эсэргүүцлийг сайжруулах витаминлаг, илчлэг сайтай хоол хүнс тогтмол цагт хэрэглэх.

•         Амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа зайлах.

•         Хүн амын нягтрал ихтэй газраар явахдаа амны хаалт хэрэглэж хэвших.

Амны хөндий, хоолой зайлах уусмалууд:

  

Сармисны  уусмал бэлтгэх заавар:  500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс  сармисыг хийгээд 5 минутын дараа хоолойг зайлна.

• 2%-ийн содын уусмал бэлтгэх заавар: 100 грамм бүлээн усанд 2 гр (цайны халбаганы тал) хийж найруулан тэр даруйд нь хоолойг зайлна.

• 5%-ийн  давсны  уусмал бэлтгэх заавар: 100 грамм усанд 5 гр (цайны халбага) хоолны давс буюу жамц  давс  хийж, найруулан тэр даруйд нь хоолойг зайлна.

Салхинцэцэг өвчнөөр өвчилсөн тохиолдолд яах вэ?

• Салхинцэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмчид үзүүлэхгүй гэрээр дур мэдэн эмчилгээ хийх нь хүндрэх аюултай тул яаралтай өрхийн эмчид хандах.

• 21 хоног эмчийн хяналтанд байх.

•Бүрэн гүйцэд эдгэрсний дараа ажил, хичээлдээ явах. 

 

Зөвлөгөө бичсэн Н.Бүрэнтөгс 

Салхинцэцэг нь арьсан дээр цэврүүт тууралтаар илэрдэг амьсгалын замын халдварт өвчин бөгөөд өвөл хаврын улиралд өвчлөл ихэсдэг. Бүх насны хүмүүс өвдөх боловч ихэвчлэн бага насны хvvхдvvд илүүтэй өртдөг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.