| | USD/MNT 0₮

Давс их хэрэглэж эрүүл мэндээрээ хохирсоор байх уу, хэрэглээгээ багасгаж урт наслах уу

Давсыг бага хэмжээгээр хэрэглэх нь эрүүл аж төрөх бас нэгэн үндэс болдог. Насанд хүрсэн хүн хоногт 1.4 грам орчим, хүүхэд 1 граммаас бага хэмжээтэй давс хэрэглэхэд л биемахбодод хангалттай байдаг. 

Давсны хэрэглээний хоногийн зөвлөмж хэмжээ: 

Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр бий болох сөрөг нөлөө: 

 

 

Цусны даралт ихсэлт:

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэнэ. Цусны даралт ихсэлт ямар ч насны хүмүүст илэрч болно. Монгол Улсын 15-64 насны 4 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг судлаачид тогтоосон байдаг. Цусны даралт ихсэлттэй хүн зүрхний өвчин, тархины цус харвалтад өртөх магадлал хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад 3 дахин их байдаг аж. Зүрх судасны өвчин, тархины цус харвалт нь Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Та давсны хэрэглээгээ багасгаснаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлж чадна.
Та хоногт хэрэглэх давсны хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг 4 дахин бууруулж чадна.

Насжилт: 

Нас ахих тусам давсны хэрэглээгээ бууруулах нь таны эрүүл мэндэд тустай. Учир нь, нас ахих тутам зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барих нь ахмад настныг зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэх ач холбогдолтой. Ахмад настан эмийн болон амьдралын “ЭРҮҮЛ” хэв маягийг төлөвшүүлэх, тухайлбал давсны хэрэглээгээ бууруулах замаар цусны даралтаа хэвийн төвшинд барих бүрэн боломжтой. 

Ахмад настай, давсны хэрэглээ өндөртэй хүмүүсийн дунд цусны даралт ихсэлт нэлээд түгээмэл байдаг. Иймд ахмад настай хүмүүс давсны хэрэглээгээ бууруулах нь цусны даралт ихсэлтээс сэргийлэх, цусны даралтаа бууруулах, улмаар зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэй.

Ясны сийрэгжилт:

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэнэ. Ясны сийрэлжилтийн улмаас яс хугарах, гэмтэж бэртэх эрсдэл нэмэгддэг. Ялангуяа ахмад настанд ясны сийрэгжилт илүү эрчимтэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай.

Ходоодны хавдар:

Давсны хэрэглээ өндөртэй улс орны хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдол их байдаг  болохыг тогтоосон байдаг. Монгол Улсын хүн амын давсны хэрэглээ нэлээдөндөр, зарим судалгааны дүнгээр 15 гр, бүс нутгаар харьцуулсан үзүүлэлтээр баруун бүс нутагт 17 гр орчим байгааг илрүүлсэнбайдаг. Түүнчлэн хүн амын нас баралтын шалтгааны дотор хорт хавдар хоёрдугаарт орж, элэг, ходоодны хорт хавдар зонхилон тохиолдож байна.

Ил болон далд давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн 

Бидний хоногт хэрэглэж буй давсны 3/4 орчим нь “далд” буюу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан давс, 1/4 нь“ил” буюу хоол хүнс бэлтгэхдээ нэмж хийдэг давс байдаг ажээ.

Бидний өдөр тутам хэрэглэдэг нэлээд олон бүтээгдэхүүн давсны агууламж өндөртэй буюу “далд” давс ихтэй байдаг.
Давс ихтэй хүнс: Хиам, давсалж утсан мах, нөөшилсөн мах, загас, ногоо, давсалж даршилсан ногоо, цуу, чипс гэх мэт

Давсны хэрэглээгээ бууруулах арга 

  • - Давсгүй цай ууж занш
  • - Хүнс, хоол бэлтгэхдээ давсныхаа хэмжээг нь аажим бууруул.
  • - Давсны амтыг бууруулах зорилгоор хоолондоо чихэр нэмж бэлтгэхээс татгалз.
  • - Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла.Тухайлбал; лаазалсан мах, шуузалсан мах, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, давсалсан өндөг, нөөшилсөн ногоо, давсалсан амттан (самар) хэрэглэхээс татгалз.
  • - Лаазалсан загас, давслаг амтлагч тухайлбал жан, цуу, шар буурцгын сүмс, улаан лоолийн сүмс гэх мэт бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарла.
  • - Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж аль болох шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэ.

Хоолны давсыг юугаар орлуулж болох вэ 

Зөвлөгөө бичсэн Б.Анхбаяр 

Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихэсгэнэ. Цусны даралт ихсэлт ямар ч насны хүмүүст илэрч болно. Монгол Улсын 15-64 насны 4 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг судлаачид тогтоосон байдаг. Цусны даралт ихсэлттэй хүн зүрхний өвчин, тархины цус харвалтад өртөх магадлал хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад 3 дахин их байдаг аж. Зүрх судасны өвчин, тархины цус харвалт нь Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Та давсны хэрэглээгээ багасгаснаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлж чадна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.