| | USD/MNT 0₮

ЭМЯ: Нийслэлд дахин хоёр том голомт үүсч, 47 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "Өчигдөр нийт 18,871 хүнд шинжилгээ хийхэд 47 хүнээс халдвар илэрлээ. Тэд бол дотоодын халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. Үүнээс гадна Улаанбаатар хотод дахин хоёр томоохон голомт үүслээ. Тухайлбал, Элизабет хотхонд дөрвөн тохиолдол, "Си Жи эс" хувийн эмнэлэгт найман иргэнд халдвар илэрлээ.

Ингээд Монгол Улсын дотоодын халдвар нийт 1610 боллоо” гэв.

УБ хотод нийт тохиолдлын тоо 1284-т хүрлээ. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД – 222
  • СХД - 164
  • БЗД - 596
  • СБД - 109
  • ХУД - 95
  • Багануур – 1
  • Налайх - 6
  • ЧД - 91 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 2120 байгаагаас дотоодынх нь 1610 байгаа юм. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот – 1284
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "Өчигдөр нийт 18,871 хүнд шинжилгээ хийхэд 47 хүнээс халдвар илэрлээ. Тэд бол дотоодын халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. Үүнээс гадна Улаанбаатар хотод дахин хоёр томоохон голомт үүслээ. Тухайлбал, Элизабет хотхонд дөрвөн тохиолдол, "Си Жи эс" хувийн эмнэлэгт найман иргэнд халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.