| | USD/MNT 0₮

ХӨСҮТ: "Элизабет" хотхоноос дөрвөн тохиолдол илэрчээ

БЗД-ийн 26 дугаар хороо "Элизабет" хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн байгууллага хамгаалалтад авчээ. Тухайн хотхон шинэ голомт болж дөрвөн иргэнээс халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээлэв. Тиймээс иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил хийжээ. 

Тусгаарлалтад орсон иргэд:

  • Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
  • Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
  • Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.

 

БЗД-ийн 26 дугаар хороо "Элизабет" хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, цагдаагийн байгууллага хамгаалалтад авчээ. Тухайн хотхон шинэ голомт болж дөрвөн иргэнээс халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээлэв. Тиймээс иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил хийжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.