| | USD/MNT 0₮

Э.Эрдэнэбаатар:Цагаан сараар гэрээсээ гарсан иргэдийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий

Энэ сарын 11-нээс буюу битүүнээс эхэлж 22 хүртэлх хугацаанд Нийслэлд хатуу хөл хорио тогтоож, өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авахаар болсон билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Хөл хорионы үед иргэд гэрээсээ огт гарахгү. Нийслэлийг тэр чигт нь  цагдаагийн байгууллага, алба хаагчид хяналтандаа авч, хязгаарлалт тогтооно. 

Хэрэв иргэд аав ээж, ах дүү хамаатан садандаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой. Тодруулбал, хатуу хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарсан иргэнийг 500 мянга, үйл ажиллагаа явуулсан ААН байгуулллагыг тав хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалт бий" гэлээ. 

Э.Эрдэнэбаатар:Цагаан сараар гэрээсээ гарсан иргэдийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.