| | USD/MNT 0₮

НЭМГ-аас Өргөө амаржих газарт үнэлгээ хийж, дарга Г.Баясгаланд хариуцлага тооцно

Дүн өвлийн хүйтнээр нимгэн халад, углааштай нялх биетэй халдвартай ээжийг нярайн хамт Өргөө амаржих газраас гаргасан тухайн эмнэлгийн удирдлага Г.Баясгалан өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, албан тушаал сандал ширээтэйгээ зууралдаж байна. Дээрх хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой Г.Баясгалан даргад ямар эрх ашиг байна вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Тухайн эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцох эрх нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт байгаа юм. Тэгвэл саяхан НЭМГ-ын даргаар томилогдсон Б.Бямбадорж "Нийслэлийн Өргөө амаржих газарт нөхцөл байдлын үнэлгээ хийж дараа нь удирдлагад нь хариуцлага тооцно" гэж мэдэгджээ. 

НЭМГ-аас Өргөө амаржих газарт үнэлгээ хийж, дарга Г.Баясгаланд хариуцлага тооцно
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.