| | USD/MNT 0₮

Б.Даваажав:Тэр хүний амийг аварчих юмсан гэж бодсон ч харамсалтай нь чадсангүй

Өчигдөр өдөр Төв талбай дээр идэр насны залуу өөрийгөө галдан шатааж харамсалтайгаар амиа алдсан билээ. Талийгаач залуугийн талаар янз бүрийн мэдээлэл гарсан ч цагдаагийн байгууллагаас ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүссэн. 

Тухайн иргэн Төрийн ордны баруун талаас урагшаа явахдаа өөр дээрээ шатахуун асгаж явж байгаад гал тавьж шатаасан бичлэг үлдсэн байгаа юм. 

"Намайг хараарай" гэж хашгирч явсан эрийн болчимгүй үйлдлийг таслан зогсоох гэсэн цагдаагийн алба хаагч тайлбар өгчээ. 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн албан хаагч Б.Даваажав “Өнөөдөр талбай дээр үүрэг гүйцэтгэж байхад талбайн баруун урд талаас хүн орилсон. Харахад сэжиг бүхий байсан учраас шалгахаар очиход буюу тэр хүнээс хоёр алхмын зайтай байхад гал асаад эхэлсэн. Ер нь чадахаараа галыг унтраахаар хичээлээ. Ойр байсан иргэд надад тусалсан. Харамсалтай нь тэр хүний амь насыг аварч чадсангүй. Би гэмтээгүй. Энэ хэрэг маш хурдан хэдхэн секундийн хооронд л болсон. Тэр хүний амь насыг аварчих юмсан л гэж бодсон” гэх тайлбарыг өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Талийгаач 1987 онд төрсөн. Тэрээр Чингэлтэй дүүрэгт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа CD, үнэртүүлэгч борлуулдаг байсан нь урьдчилсан байдлаар тодорхойлогдож байна. Түүнийг хэн болохыг цагдаагийн байгууллага тогтоолоо.

Иргэдийн сошиалд бичиж байгаа мэдээлэл нь худлаа болж байна. Мөрдөн шалгах ажиллагаа холбогдох гэрчүүд гээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Бид хэрэгт авагдсан баримтын талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэх ёстой” гэлээ.  

Өнөөдөр талбай дээр үүрэг гүйцэтгэж байхад талбайн баруун урд талаас хүн орилсон. Харахад сэжиг бүхий байсан учраас шалгахаар очиход буюу тэр хүнээс хоёр алхмын зайтай байхад гал асаад эхэлсэн. Ер нь чадахаараа галыг унтраахаар хичээлээ. Ойр байсан иргэд надад тусалсан. Харамсалтай нь тэр хүний амь насыг аварч чадсангүй. Би гэмтээгүй. Энэ хэрэг маш хурдан хэдхэн секундийн хооронд л болсон. Тэр хүний амь насыг аварчих юмсан л гэж бодсон”
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.