| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч, 3 хүн амиа алджээ

Сүүлийн өдрүүдэд эрдэнэт хүний амь эрсэдсэн хэргүүд гарсаар байна. Өчигдөр Сүхбаатарын талбайд нэг иргэн өөр лүүгээ бензин асган шатааж нас барсан бол шөнө нь дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч, 3 хүн амиа алджээ. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг шуурхай удирдлагын хэлтэс хоёрдугаар сарын 08-ны  23:28 минутад хүлээн авчээ. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 43 настай Э, 41 настай эмэгтэй У, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцос /нийт 3 цогцос/ байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.