| | USD/MNT 0₮

85 насандаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн малчин Х.Рэнцэндорж

 
Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндорж хэмээх 85 насыг зооглож буй буурай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдав.
 
Шагналыг нь гардуулан өгсөн Ерөнхийлөгч Х.Баттулга "Нүүдэлч малчдын малч ухааныг өвлөн, насан туршдаа баяжуулан хөгжүүлж, мал сүргээ тогтмол өсгөж, арвижуулж яваа буянтай бууралдаа монгол хүн бүрийн өмнөөс мэхийн ёсолъё.
 
Энэ ташрамд дуулгахад мянган мэргэжлийн эзэн болсон малчдадаа мэргэжлийн үнэмлэх олгож эхлэхэд Хандын Рэнцэндорж гуай, гэргий Моломжамцын Цэсэндолгор гуайн хамт хамгийн анх “Малчны үнэмлэх” гардаж авч байсан гэр бүл юм.
 
Мөн Улсын хошой аварга малчин Рэнцэндорж гуайн 12 хүүхдийн 9 хүүхэд нь мал маллан улс, аймгийн аваргууд болон бойжиж, түүгээр тогтохгүй ач зээ нар нь удам дамжин мал маллаж, өв соёлоо тээж сум, аймгийн аварга малчин болсон бахархам түүхийг бичиж яваа.
 
Монгол бидний соёл, түүх бол малчны соёл, малчны ухаан дээр үүссэн гэдгийг цаг үргэлж санаж явах, хүндэлж бахархаж явах учиртай" гэлээ. 
 
Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Х.Рэнцэндорж "Төрдөө үнсүүлсэндээ баяртай байна. Монгол хүний нүүдэлчин удмын салшгүй хэсэг бол мал ахуй. Хар багаасаа мал маллаж өдий зэрэгт хүрчээ. Үр хүүхдүүдээ мал маллах арга ухаанд сургаж зааж өсгөсөн. Мал дагавал ам тосдоно гэж үг бий. Сайхан байна. Бүгдэд сайн сайхныг хүсье" гэлээ. 
Мөн Улсын хошой аварга малчин Рэнцэндорж гуайн 12 хүүхдийн 9 хүүхэд нь мал маллан улс, аймгийн аваргууд болон бойжиж, түүгээр тогтохгүй ач зээ нар нь удам дамжин мал маллаж, өв соёлоо тээж сум, аймгийн аварга малчин болсон бахархам түүхийг бичиж яваа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.