| | USD/MNT 0₮

Маргаашнаас эхэлж олгогдох "Насны хишиг"-т 22.8 тэрбум төгрөг тусгажээ

Маргаашнаас эхэлж насны хишиг, одонтой ээжүүдийн мөнгийг олгоно.

Тодруулбал, 2021 оны төсөвт “Насны хишиг”-ийг олгохоор 22.8 тэрбум төгрөгийг тусгажээ. Эхний ээлжинд цагаан сараар, дараа нь Үндэсний их баяр нааадмаар насны хишгийг олгох юм байна. Тэгвэл маргаашнаас 144 мянган ахмадад насны хишгийг олгоно.

Насны хишиг авч байгаа ахмадуудын 97 хувь нь E-Halamj-д дансаа холбон цахимд бүртгүүлжээ. Ингэснээр өөрийн нэрийн дансанд нь мөнгө шууд орох юм байна.

• 65-69 настай ахмад настанд 50000 төгрөг;

• 70-79 настай ахмад настанд 80000 төгрөг;

• 80-89 настай ахмад настанд 150000 төгрөг;

• 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250000 төгрөг тус тус олгох юм.

Түүнчлэн маргаашнаас одонтой ээжүүдийн мөнгийг олгоно. Үүнд 232800 ээж хамрагдах юм байна. Уг мөнгийг олгохоор улсын төсөвт 30.2 тэрбум төгрөгийг тусгажээ.

Түүнчлэн маргаашнаас одонтой ээжүүдийн мөнгийг олгоно. Үүнд 232800 ээж хамрагдах юм байна. Уг мөнгийг олгохоор улсын төсөвт 30.2 тэрбум төгрөгийг тусгажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.