| | USD/MNT 0₮

НЭМГ-ын даргаар Б.Бямбадоржийг томиллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Хүний их эмч Б.Бямбадорж томилогдож, үүрэгт ажлаа өнөөдөр  хүлээн авчээ. Тэрбээр хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.

Ажлын туршлага:

  • 1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч,
  • 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч,
  • 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч,
  • 1999-2018 онд Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирал,
  • 2018 оны 1 дүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөх,
  • 2019 оны 1 дүгээр сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
НЭМГ-ын даргаар Б.Бямбадоржийг томиллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.