| | USD/MNT 0₮

С.Тулга:Монголын спортын хамгийн залуу дасгалжуулагч болсондоо баяртай байна

Өнөөдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд шагнал гардууллаа. 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч боллоо. 

Тэрбээр сагсан бөмбөгийн салбараас гавьяат цол хүртэж буй гурав дахь дасгалжуулагч ажээ.

Ийнхүү тэрбээр "Юуны түрүүнд төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Монголчууд бид багийн спортоор амжилт гаргахгүй гэсэн ойлголт ард хоцорсон. Олимпод оролцох эрхээ авсан. Манай баг тамирчид дэлхийн томоохон тэмцээнүүдээс нийтдээ 27 медаль хүртсэн. Энэ шагналыг төлөөлж надад олгож байгаа шагнал гэж ойлголоо. 

Монголын хамгийн залуу дасгалжуулагч болж байгаадаа баяртай байна. Ерөнхийлөгч маань энэ бол урьдчилгаа шүү. Олимп дээр очоод медалийн өнгөө өөрчилөөрөй гэж захилаа. Манай хамт олон зүтгэж байгаа. Өдий хүртэл авч, ивээн тэтгэж яваа хамт олонд баярлалаа. Ялахад хамт байдаг, ялагдахад хамтдаа гуньдаг  нийт Монголын ард түмэнд баярлалаа гэж хэлье. Ийм залуу дээрээ авч байгаа юм ирээдүйд маш олон хүнийг энэ спортод оруулах болно. Их спорт буюу хөл бөмбөг сагсан бөмбөгийн спортоор амжилт гаргаж, хаалгыг нь өшиглөж орж ирнэ" гэлээ. 

С.Тулга:Монголын спортын хамгийн залуу дасгалжуулагч болсондоо баяртай байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.