| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: ШИНЭЭР 50 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "Өчигдөр нийт 12,250 хүнд шинжилгээ хийхэд 50 хүнээс халдвар илэрлээ. Тэд бол дотоодын халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ. 

Ингээд Монгол Улсын дотоодын халдвар нийт 1563 боллоо. Эмчлэгдэж байгаа 479 хүн байгаа бол 4 хүн нас барсан байна” гэв.

УБ хотод нийт тохиолдлын тоо 1237-т хүрлээ. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД – 215
  • СХД – 158
  • БЗД – 571
  • СБД –109
  • ХУД – 92
  • Багануур – 1
  • Налайх – 6
  • ЧД - 77 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1890 байгаагаас дотоодынх нь 1563 байгаа юм. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт – 3
  • Сэлэнгэ аймагт – 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт – 4
  • Дорноговь – 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот – 1237

 

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ "Өчигдөр нийт 16,960 хүнд шинжилгээ хийхэд 50 хүнээс халдвар илэрлээ. Тэд бол дотоодын халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.