| | USD/MNT 0₮

Сагсчин залуус нас барсантай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна

Сагсчин залуус нэгнийгээ хөнөөж, өөрөө 15 давхраас үсэрч нас барсан асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Хэргийг тодруулбал, өчигдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу цагдаагийн байгууллага дуудлага авч, хэргийн газарт ажиллажээ.

Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан.  Харин 20 настай И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан байжээ. Уг асуудал дээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цахим орчинд хэргийн талаар худал ташаа мэдээлэл гарч байна. Тиймээс буруу мэдээллийг олон нийтэд цацахгүй байхыг анхаарууллаа.

Сагсчин залуус нас барсантай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.