| | USD/MNT 0₮

Сайн дураараа цэгээр очиж шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрч байна

ХӨСҮТ-өөс мэдээлснээр сайн дураараа буюу цэгээр очиж шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрч байна. Халдварын тохиолдлын тоо өдөрт 30-аас дээш бүртгэгдэж байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай. Учир нь сар шинийн өдрүүдэд хөл хорио хэдий хатуу чанга хорьсон ч халдварын тоо нэмэгдэх судалгаа гарчээ.

Тиймээс гуравдугаар сард эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байх вий гэсэн прогнозыг эрдэмтэн судлаачид гаргажээ. Хамгийн гол нь шинж тэмдэг тодорхойгүй хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн тохиолдлууд их бүртгэгдэж байгаа аж. 

Харин 14 хоногийн хатуу хөл хорионы өдрүүдэд нэг өрх нэг шинжилгээг эхлүүлэхээр болсон байна. Түүнээс гадна иргэдийг шинжилгээ өгөх цагаа захиалж сайн дураараа шинжилгээ өгөхийг уриалж байгаа юм байна. 

Сайн дураараа цэгээр очиж шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрч байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.