| | USD/MNT 0₮

Танилц:Өнөөдөр төрийн дээд одон медаль, шагнал гардах хүмүүс

Хулгана жилийн сүүлч, үхэр жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд одон медаль, шагнал гардуулах хүндтэй ёслол өнөөдөр Төрийн ордонд болно. Тодруулбал, өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Ингээд төрийн дээд одон медаль гардах эрхмүүдийг танилцуулж байна. Урлагийн салбараас гэвэл Завханы гэх тодотголтой МУГЖ С.Батсүх Ардын жүжигчин цол хүртэнэ. Түүний хувьд Завхан аймгийн Алдархаан сумаа төлөөлж тайзны урлагаас авч байгаа анхны Ардын жүжигчин цол ажээ. Ийнхүү Завханчууд Ардын жүжигчинтэй болж байна.

Мөн Насны намар дууны ая зохиогч Б.Магсаржав Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж байгаа бол УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, мөн Ц.Отгонбат нар энэхүү шагналыг авах юм байна. Түүнчлэн Үндэсний урлагийн их театрын дуучин Д.Амаржаргал МУГЖ цол хүртэнэ. "Sound Of Mongolia” компанийг үүсгэн байгуулагч Х.Дамдинсүрэн төрийн шагнал хүртэх бол "Зууны мэдээ" сонины гэрэл зурагчин Цэрэннадмид СГЗ цолоор энгэрээ мялаана.

Түүнчлэн нэрт нэвтрүүлэгч С.Чимгээ Соёлын гавьяат зүтгэлтэн болно. "Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэнэ. Улсын дуур бүжгийн эрдмийн театрын гоцлооч Б.Саруулд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээнэ. 

Сагсан бөмбөгийн дасгалжуулагч багш С.Тулгад Гавьяат тамирчин цол хүртээнэ. 

Урлагийн салбараас гэвэл Завханы гэх тодотголтой МУГЖ С.Батсүх Ардын жүжигчин цол хүртэнэ. Түүний хувьд Завхан аймгийн Алдархаан сумаа төлөөлж тайзны урлагаас авч байгаа анхны Ардын жүжигчин цол ажээ. Ийнхүү Завханчууд Ардын жүжигчинтэй болж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.