| | USD/MNT 0₮

Сагсчин залуус юунаас болж амиа алдсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин өчигдөр зуурдаар таалал төгссөн харамсалтай мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч И болон Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Ц нар нас барсан байна.

Харин эдгээр залуус юунаас болж амиа алдсан талаарх албаны мэдээллийг өнөөдөр цагдаагийн байгууллагаас өгөх юм байна. 

Тамирчин И нь сагсан бөмбөгийн тамирчны замналаа О.Баярцогт багшийн удирдлага дор Этүгэн Ирвэсүүд багаас эхлүүлж, Сербийн Партизан багт дуудагдаж, сүүлийн жилүүдэд дээд лигийн 23 Стормс багт хүчин зүтгэж байсан юм.

Харин Ц-ны хувьд Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн од тоглогч байсан бөгөөд оюутны лигийн өнгөрсөн улирлын финалын тоглолтонд багаа хөтөлж, мөнгөн медалийн эзэн болж байжээ. 

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хоёр тамирчин өчигдөр зуурдаар таалал төгссөн харамсалтай мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч И болон Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн тоглогч Ц нар нас барсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.