| | USD/MNT 0₮

Насны хишгийг өнөөдөр олгоно

Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгож байхаар УИХ-аас хуульчилсан. Харин энэ жилийн цагаан сарын насны хишгийг өнөөдөр ахмадуудын дансанд хийхээр болжээ. 

Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкин дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбожээ. Өөрөөр хэлбэл, насны хишгийн нэрийн дансыг тэтгэврийн данстай нь холбож өгснөөр иргэд банкин дээр очиж дугаарлах шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авчихна. Хэрэв картгүй бол өөрт ойр аль ч банкны салбараас "Насны хишиг"-ийн мөнгөө авах боломжтой юм байна. 

"Насны хишиг", "Эхийн алдар одон"-гийн мөнгийг энэ сард шинэ үйлчилгээгээр олгож буй. Тиймээс гурван удаа буюу хоёрдугаар сарын 9, 17, 25-ны өдрүүдэд тус тус гүйлгээ хийгдэх юм байна. 

 

Халамжаас олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкин дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбожээ. Өөрөөр хэлбэл, насны хишгийн нэрийн дансыг тэтгэврийн данстай нь холбож өгснөөр иргэд банкин дээр очиж дугаарлах шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авчихна. Хэрэв картгүй бол өөрт ойр аль ч банкны салбараас "Насны хишиг"-ийн мөнгөө авах боломжтой юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.