Л.Оюун:Хатуухан хэлэхэд аав ээж, ах дүү, хамаатан садандаа хайргүй бол очиж золгоорой гэж хэлье
Эдийн засаг
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ.
Энэ удаагийн хэвлэлийн хуралд эдийн засагч Л.Оюун "Ард, иргэдийн хөл хөдөлгөөнийг ажиглаад байхад хэдий сар шинийн баярыг хориглосон ч тэмдэглэх янзтай байна. Уучлаарай, коронавирусийн тархалтын нөхцөл байдал маш ихээр хүндэрлээ. Энэ байдлаас үүсч нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Тийм учраас хатуухан хэлэхэд аав ээж, ах дүү, хамаатан садандаа хайргүй бол халдвар тархахаас айлгүй очиж золгоорой гэж хэлмээр байна, уучлаарай.
Хөл хорио зөрчлөө, хулгайн замаар зорчиж байна гэдэг. Халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь хүний ухамсар маш чухал. Бид жаахан тэсчихвэл вакцин орж ирэх гэж байна" гэлээ.
- 2021-02-06 12:57:20
1 сэтгэгдэл
Иргэн
2021-02-06 21:46:20
Үнэхээр энэ өвчинөас айж байвал гэртээ байя .!!!! Ард түмэн үхлийн өвчин шүү !!!!.Архаг өвчитэй тэтгэвэрийн хүмүүс, хүүхэд , залуучууд , зүрх ,бөөр, сахар , Элэг, Архаг өвчинтэй , Эдгээр өвчитэй хүмүүсээ Ард түмэн Амьд ,Амьдаа , бие ,бие , Хайралцаая !!! Эрүүл байвал амьдарна шүү !!!!! УРИАЛЖ БАЙНА АРД ТҮМЭН ГУУЖ БАЙНА !!!!!!