| | USD/MNT 0₮

А.Мэнд-Орших:Тендер дагадаг компаниудыг болиулах хэрэгтэй, насаараа тендер хийлээ хөгжиж байгаа юм алга

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө IT буюу мэдээллийн технологийн салбарынхантай уулзалт хийлээ. 

Энэ үеэр компаниудын төлөөлөл санал бодлоо хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэллээ. 

Erxes Inc-ийг үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших "Өнөөдөр их том мөрөөдөлтэй. Хамгийн том саад тотгорыг төр учруулж байна. Төр өдий болтол тендер иддэг хулгайч нарыг бэлтгэсэн. Энд байгаа компаниудын тал нь өөрсдийнхөө бизнесийг цахиурын хөндий рүү яаж гаргах уу, олон улсад яаж бүтээгдэхүүнээ танилцуулах уу гээд явж байгаа. Тал нь стиль засаг дагаж баяждаг. Төр өөрөө тендер завшдаг шүү. Үүнээс болоод бид гадаад зах зээлд гарч чадахгүй байна. Бид Монголдоо цахим шилжилт гээд гоё сайхан юм яриад сууж чадна. Дотроо гоё харагдаж болно. Гэхдээ дэлхийд хэн ч биш. Бид нар олон улсад нэгдмэл байдлаар гарч чадахгүй байна. Өнөөдөр Монгол гээд цахиурын хөндийд очоод сүүлийн найман жил хөрөнгө оруулалт оруулах гээд үзэж байна. 

Харин таны ажиллах Засгийн газар биднийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх байгууллага болго. Бидэнд тендер хэрэггүй. Харин олон улсад гарах боломж хэрэгтэй байна. Компани гадаад зах зээлд гарахад тендер, яам, дарга нар саад болж байна. Энэ нэг тендер дагадаг компаниудаа болиулах хэрэгтэй. Насаараа тендер хийлээ. Хөгжиж  байгаа юм алга" хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. 

Компани гадаад зах зээлд гарахад тендер, яам, дарга нар саад болж байна. Энэ нэг тендер дагадаг компаниудаа болиулах хэрэгтэй. Насаараа тендер хийлээ. Хөгжиж байгаа юм алга.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.