| | USD/MNT 0₮

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ХУДАЛЧ

Шадар сайд С.Амарсайхан яг одоо Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна. 

Холбогдох албаныхнаас мэдээлэл авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хэчнээн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн талаар тодрууллаа. Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Буяны ажилтай холбоотой бүх өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн" гэж улайм цайм худал хэлэв.

Тэгвэл өчигдөр мөн ах дүү гурав хөдөө орон руу УОК-ийн хүнд суртлаас болж явж чадахгүй байгаа талаар мэдээлэл гарсан юм. Тэдний аав нас барсан талаарх мэдээлэл аваад явах гэсэн боловч чадахгүй байгаа талаараа ярьсан юм.

Мөн Завхан аймагт ах нь нас барсан, явах шаардлага үүссэн эмэгтэй ч писиар шинжилгээ өгч чадахгүй, буяны ажлын ажил явдлыг шуурхай шийдэж өгч чадахгүй байгаа талаараа цахим хуудсандаа бичсэн байв.

Ийнхүү УОК-ийн Шуурхай штабын байгаа байдал нүүр царайтай, Шадар сайд нь танилцаж байна. Хэдий бүх хүнд ачааг нуруундаа үүрч, ачаалалтай ажиллаж байгаа ч иргэдийг төөрөгдүүлж чирэгдүүлэхгүй, зөв шуурхай хариу өгдөг байхыг Шадар сайд хатуухан хэллээ. Мөн Шадар сайд С.Амарсайхан албан ажилдаа хариуцлагагүй, хүнд суртал гаргаж ажиллаж байгаа алба хаагчдыг нэр устай нь зарлана шүү гэдгээ ч хэлэв. 

 

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ХУДАЛЧ
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.