| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл:Гуравдугаар сард нөхцөл байдал хүндэрвэл тэтгэвэрт гарсан эмч нараа дайчилна

Эрдэмтэдийн багийн судалгаагаар ирэх гуравдугаар сард коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрнэ гэж үзээд байгаа. Тиймээс УОК шийдвэр гаргаж, цагаан сарын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох нь зөв гэж үзсэн юм.

Харин ачаалал хэт нэмэгдвэл эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчдын хүрэлцээ, хүний нөөц, орны хүрэлцээ хэр байгаа талаар өнөөдөр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл өгсөн.

Тэрбээр "Тусгаарлан ажиглах байранд буй хүмүүсийн эрүүл мэндийн байдалд резидент эмч нар хяналт тавьж, ажиллаж  байна. Цаашид манай улсад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Хэрэв нөхцөл байдал хүндэрч, эмч нар хүрэлцэхгүй болбол тэтгэвэрт гарсан болон өөр байгууллагад ажиллаж буй эмч нарыг дайчлан ажиллуулах төлөвлөгөөг гаргасан байгаа" гэлээ.

Хэрэв нөхцөл байдал хүндэрч, эмч нар хүрэлцэхгүй болбол тэтгэвэрт гарсан болон өөр байгууллагад ажиллаж буй эмч нарыг дайчлан ажиллуулах төлөвлөгөөг гаргасан байгаа
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.