| | USD/MNT 0₮

С.Амарсайхан:Бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах боломжгүй

Монголын Үндэсний бөхийн холбооноос цагаан сарын баярт зориулж 128 бөх барилдуулах бэлтгэл ажлаа хангаж, албан бичиг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байсан ч УОК энэхүү саналыг дэмжихгүй гэдгээ Шадар сайд С.Амарсайхан хэлсэн юм.

Гэвч заавал бөх барилдуулна гэсэн МҮБХ-ныхон өчигдөр НОК-ийн дарга Д.Сумъяабазарт хүсэлт илгээсэн байсан. Хүсэлтэнд халдварын голомт биш эрүүл бүс болох Говь-Алтай аймагт дээрх бөхчүүдийг барилдуулъя. Үүнийг дэмжиж өгнө үү гэсэн утгатай хүсэлт байв. Говь-Алтай аймгийн удирдлага ч хүлээн зөвшөөрсөн гэх. Гэхдээ нутгийн иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Халдварын голомттой газраас бөхчүүдийг авчирч барилдуулах нь буруу гэсэн эсэргүүцлийг үзүүлээд байгаа юм байна. 

Мөн өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан "Бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах боломжгүй, нэг хэсэг нь барилдаад нэг хэсэг нь тусгаарлалтад байх ёсгүй" гэсэн байр суурийг илэрхийлжээ. Энэ бол зөв юм. Өнгөрсөн жил ковидгүй байхад цагаан сарын барилдааныг цуцалсан хэрнээ өнөө жил нөхцөл байдал хүнд, гуравдугаар сард бүр оргил үе буюу ачааллаа дийлэхгүй гээд байгаа энэ цаг үед бөхийн барилдаан заавал зохион байгуулах гэлээ хэмээн аварга, арслангууд эсэргүүцэж байгаа юм. 

Тиймээс энэ цагаан сарын бөхийн барилдаан болох боломжгүй гэдгийг МҮБХ-ныхон ойлгох хэрэгтэй болов уу. 

Мөн өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан "Бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах боломжгүй, нэг хэсэг нь барилдаад нэг хэсэг нь тусгаарлалтад байх ёсгүй" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.