| | USD/MNT 0₮

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ХАЛДВАРТАЙ хүн хэвтсэн байжээ

Коронавирусийн халдвар хаа сайгүй тархаж, тархалт өндөр, хүрээ том байгаа талаар мэргэжлийн эмч нар ярьж байна. Мөн эмнэлгүүд халдварын голомт болсоор байна.

Амгалан амаржих газарт халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн бол хоёр хоногийн өмнө Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт халдвартай иргэн хэвтсэн байна. Тэрбээр халдвартай гэдгээ мэдээгүй бөгөөд шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ. Ингээд түүнийг тусгаарласан байсан бөгөөд ХӨСҮТ-рүү зөөвөрлөж шилжүүлжээ.

Тус эмнэлэг өвчтнүүдээ нэг нэгээр нь авч хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. 

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ХАЛДВАРТАЙ хүн хэвтсэн байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.