| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 38 хүнээс халдвар илэрлээ. Халдварын тархалтын хүрээ өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 14283 хүнд шинжилгээ хийснээс 38 хүнд илэрлээ. Эдгээр шинжилгээ өмнөх ойрын хавьтал, өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Хавьтлын тоо өндөр байна. Таван тохиолдлын шинжилгээг судалж байна.

Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Орон нутагт халдвар илрээгүй. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уулын эмнэлэгт 400 гаруй хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд нэг хүн, хүнд нэг хүн хүндэвтэр 99 хүн байна.

Улсын нэгдүгээр эмнэлэгт нэг хүнд байна. Сүүлийн үед голомтууд ихээр гарч байна. Монгол шир ХХК-аас өчигдөр 18, өнөөдөр 7 тохиолдол илэрлээ. Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нийтдээ 40 болжээ. Гутлын цехээс улбаатай 20 хүн байна. Чингэлтэй дүүргийн нийтийн байруудад халдвар нэмэгдэж идэвхтэй байна. Хоногтоо 30-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа тул хүн бүр хариуцлагатай, хөл хөдөлгөөн ихтэй газраас зайлсхийж, маскаа зүүх, орчноо хамгаалж, ариутгах хэрэгтэй байна" гэлээ. 

 

чигдрийн байдлаар нийт 14283 хүнд шинжилгээ хийснээс 38 хүнд илэрлээ. Эдгээр шинжилгээ өмнөх ойрын хавьтал, өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Хавьтлын тоо өндөр байна. Таван тохиолдлын шинжилгээг судалж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.