| | USD/MNT 0₮

Хөнгөн атлетикийн 21дахь удаагийн “АЗИ ТИВИЙН АВАРГА” шалгаруулах тэмцээн эхэллээ

 
Малайз улсын Кучинг хотноо хөнгөн атлетикийн 21 дахь удаагийн “Азийн тивийн аварга” шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ удаагийн “Азийн тивийн аварга” шалгаруулах тэмцээнд 21 орны 2500 гаруй тамирчин оролцож байна.
 
Тэмцээн энэ сарын 01 өдрөөс 07-ны хооронд үргэлжлэх бөгөөд тус хотын хоёр цэнгэлдэх хүрээлэнд зэрэг зохион байгуулагдаж байгаа юм. Манай улсаас МУГТамирчин, Ази, дэлхийн аварга Т.Цэрэндолгор, Хөнгөн атлетикийн спортын мастер, дэлхийн аварга Ц.Раднаа, спортын мастер Рэнцэндорж, Олон улсын хэмжээний мастер Ж.Түмэнжаргал нарын хамтаар 31 тамирчин шидэлт, харайлт, буухай, гүйлт төрлөөр оролцож байна. Тамирчид тус бүр 1-4 төрөлд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагч Хөнгөн атлетикийн мастер, Рэнцэндоржийн удирдлагаар тэмцээнд оролцох юм. 
 
Тэмцээн эхэлснээс хойш Монголын баг тамирчдаас анхны Мөнгөн медалийг 5000 метрийн зайд 40-44 насны ангилалд тамирчин Д.Ариунжаргал уралдаж авчирсан бол 400 метрийн зайд 85 насны ангилалд тамирчин Ц.Радна Алтан медаль, 5000 метрийн зайд 60 насны ангилалд тамирчин Д.Дамдинжав Мөнгөн медаль, 50 насны ангилалд тамирчин А.Цогзолмааа нар тус бүр Мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн Хөнгөн атлетикийн мастер, дэлхийн аварга Ц.Раднаа 3-н харайлтаас Хүрэл медаль авч амжилттай оролцож байна.
 
Зээрэнцэг шидэлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер тамирчин Ж.Түмэнжаргал Мөнгөн медаль авсан бол, Т.Цэрэндолгор 2 төрөлд оролцож Алт, Мөнгөн медаль хүртэж амжилттай оролцож байна.
 
Хөнгөн атлетикийн 21дахь удаагийн “АЗИ ТИВИЙН АВАРГА” шалгаруулах тэмцээн эхэллээ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.