| | USD/MNT 0₮

Сурагчдаа хүчирхийлсэн багш нарыг хэн ажилд авсныг тогтоохоор шалгаж эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 25-нд гарсан байна. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд “Тэрбээр охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэж мэдээлэл өгчээ. 

Цагдаагийнхан шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.  Өөрөөр хэлбэл сургуулийн багш нар нь нийлж хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг аймгийн прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. 

БШУЯ өчигдөр яаралтай хурал зарлан, дээрх хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлуудын талаар хэлэлцжээ.

Мөн хуулийн байгууллага тус хэргийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа багшлах эрхийг нь бүрмөсөн хасах зэрэг арга хэмжээ авахаар болсон байна. 

БШУЯ өчигдөр яаралтай хурал зарлан, дээрх хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлуудын талаар хэлэлцжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.