| | USD/MNT 0₮

ЭМЯ:ХӨСҮТ дээр 24 цагаар шинжилгээ авч байгаа. ХӨСҮТ:Шинжилгээ авахгүй

Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо байхгүй байгаа талаар иргэд шүүмжилсээр байна.

Одоо коронавирусийн шинжилгээ өгөхөд заавал цаг авч шинжилгээ өгөх ёстой гэх. Цаг авах боломж байхгүй, эсвэл цаг нь байнга дүүрсэн учир сайн дураараа юмуу, шинж тэмдэг илэрсэн хүмүүс шинжилгээний төвд шууд очоод шинжилгээ өгөх боломж нөхцөл алга.

Уг нь ковидын шинжилгээгээ сайн дураараа өгвөл иргэд илүү олноороо хамрагдах ёстой баймаар юм. Гэвч цаг авсан иргэд нь захиалчихаад ирэхгүй. Шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд хийх юмгүй хийцгүйрч байна гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм. Тэд заавал цаг авсан хүнд үйлчилнэ, сайн дураараа шинжилгээ өгөх хүнд үйлчлэхгүй гэх. Ийм хойрго, ийм муйхар байж болохгүй ээ. Хоёр хоногийн өмнө цаггүй ч гэсэн учир байдлаа хэлээд шинжилгээ өгье гэтэл өөдөөс хамгаалалтад гарч байгаа цагдаа болон эмнэлгийн ажилтнууд нь “Цаггүй бол өгөхгүй боломжгүй” гээд хөөсөн.

Харин дараа нь энэ учир байдлаа ЭМЯ-ны холбогдох удирдлагуудад “ховлож” тодруулахад өчигдөр яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “ХӨСҮТ 24 цагаар шинжилгээ авч байгаа. Тэнд очоод өгч болно” гэсэн хариуг хэлсэн.

Ийм хариу сонссон иргэн ХӨСҮТ-ийг зорив. Яваад очтол гадна талын хаалганы харуул болон цагдаа нарт мөн хөөгдөв. “Энд шинжилгээ авахгүй байгаа. Ийшээ оруулахгүй” гэсэн хариулт хэлэв. Учир байдлаа хэлж, шинжилгээ хариуцаж байгаа эмчтэй нь утсаар холбогдоход “Дээрээс энд шинжилгээ авч болохгүй гэсэн. Шинжилгээ авахгүй байгаа. Яармагийн 300 ортой эмнэлэг дээр шинжилгээ авч байгаа. Тийшээ яв” гэв.

Ийм л дүр зурагтай, ийм л уялдаа холбоогүй эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж байна. Иргэдийг төөрөгдүүлж, чирэгдүүлж байгаа нь энэ юм.

 

 

Заавал шинжилгээний цагтай хүнд үйлчилж, шинжилгээ авна гэдгээс болж сайн дураараа шинжилгээ өгч чадахгүй байгаа иргэд гомдолтой байна. Дүүргүүдийн шинжилгээ авах төвүүдийн цаг нь дүүрсэн гэх шалтгаантай. Гэвч цаг авчихаад очдоггүй иргэд олон байдаг юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.