| | USD/MNT 0₮

Цагаан сарын өдрүүдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй

ЭМЯ болон УОК-ын Шуурхай штабын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 06-наас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн. Энэ асуудлаар өчигдөр УОК хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй тул өнөөдөр 17.30 минутаас дахин хуралдлаа. Ингэхдээ сар шинийн битүүний өдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 01-нээс 21-ний хооронд арав хоног хатуу хөл хорио тогтоохоор УОК санал нэгджээ. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, эцэслэн батлах аж.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ эрүүл мэнд, эдийн засагт авч хэрэгжүүлэх цогц ажил хэрэгжүүлэх ажлын хэсэг гарлаа. Иргэдийн эдийн засаг, амьжиргааг дэмжих, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг ямар журмаар явуулах зэрэг цогц хөтөлбөрийг боловсруулж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ. 

Цагаан сараар 12 хоног хөл хорио тогтооно. Ингэснээр халдварыг 3-4 дахин бууруулна. Мөн цагаан сарын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ. 

ЭМЯ болон УОК-ын Шуурхай штабын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 06-наас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн. Энэ асуудлаар өчигдөр УОК хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй тул өнөөдөр 17.30 минутаас дахин хуралдлаа. Ингэхдээ сар шинийн битүүний өдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 01-нээс 21-ний хооронд арав хоног хатуу хөл хорио тогтоохоор УОК санал нэгджээ. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, эцэслэн батлах аж.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.