| | USD/MNT 0₮

Нийслэлд халдварын 30 голомт бүртгэгдсний 9 нь идэвхтэй байна

Нийслэлд нийтдээ 30 голомт илэрсний 9 нь өнөөдрийн байдлаар идэвхтэй үргэлжилж байна. СБД, СХД, БЗД-т халдварын голомт өндөр идэвхтэй байна. 

ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Гашуун сухайтын 203 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Дэлхийн 223 улсад covid-19 бүртгэгдээд байна. 102.9 сая хүн халдвар авч 2.2 сая хүн нас бараад байна.

Дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо 13 хувиар буурсан. 66 улс 104 сая тун вакцин хэрэглээд байна. ОХУ-ын хоёр тун вакцин 91.8 хувийн үр дүнтэй байна. Вакцин хийлгэсэн ч гараа угааж, амны хаалтаа зүүж, зайгаа барих нь чухал байна.

Нийслэлд халдварын 30 голомт бүртгэгдсний 9 нь идэвхтэй байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.