| | USD/MNT 0₮

ГБХЗХГ-ын даргаар мэргэжлийн бус хүн томилогдох уу

Хүүхэд бол нийгмийн хамгийн эмзэг асуудал мөнөөс мөн. Хамгийн сүүлд гэхэд дөнгөж төрсөн нярайг ХӨСҮТ рүү эхийнх нь хамтаар тусгаарлан зөөвөрлөх явцдаа хүнлэг бус хандсанд ард иргэд ихээхэн дургүйцсэн. Үүнээс ч өмнө хойд эцгийн зодуурыг амсаж, биедээ даахааргүй их зовлон үүрч мөнх бусыг үзүүлсэн олон бяцхан үрсийн аймшигтай баримтуудыг бид мэднэ. Тухайлбал, 2020 оны есдүгээр сард хойд эцгийнхээ харгислал, зодуурын гэрч болж, бурханы оронд одсон есхөн настай бяцхан охины хэрэг нийгмийг бүхэлд нь цочроосон. Тэр охин өмнө нь олон удаа хойд эцгийнхээ зодуур, хүчирхийллийн золиос болж байсан баримт ч ил болсон. Хэд хэдэн удаа гэрээсээ зугтаж байхад нь ойшоогоогүй хороо, дүүргийн ажилчид, цаашлаад эдгээр асуудалд хяналт тавьж ажиллах ёстой байсан ГБХЗХГ-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал ч яригдсан, тэгээд намжсан.

Одоо бол дээрх бяцхан үрсийн хэргийг бид мартжээ. Харин дахиж ийм асуудал гаргахгүйн төлөө дор бүрнээ сэрэмжтэй, хариуцлагатай ажиллах ёстой. Ингэхийн тулд ГБХЗХГ-ыг мэргэжлийн хүн удирдаж, чиглүүлэх учиртай.  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь чиг үүргийн хувьд чухал байгууллага, хүүхэд хамгаалал, хүчирхийллийн чиглэлд төрийг төлөөлж байгаа онцгой газар. Гэтэл энэхүү байгууллагын даргаар мэргэжлийн бус хүн томилогдох бор шувуу эргэлдэж эхэллээ. Тодруулбал, МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч Г.Батдоржийг томилохоор яригдаж байгаа гэнэ. Тэр бол улс төрийн хүн. Үүнийгээ ч батлах мэт намаа төлөөлж, улс төрийн мэдэгдлүүдийг олон удаа хийж байсан нэгэн.

Г.Батдорж нь 2010 онд тухайн үеийн "Монголын Ардчилсан социалист оюутны холбоо"-нд элсэж, нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойших найман жилийн хугацаанд холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, зөвлөх зээрг сонгуульт ажлыг тасралтгүй хашиж ирсэн анхдагч гишүүдийн нэг аж. Тэрбээр: 

  • 2010 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны нарийн бичгийн дарга
  • 2011 онд МАН-ын дэргэдэх Сургалт, судалгааны Стратеги каадемийн сургалт хариуцсан Эрдэм шинжилгээний ажилтан
  • 2013 онд Нийгмийн ардчиллын академийн Гүйцэтгэх захирал
  • 2015 онд "нийгмийн ардчилал" МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2016-2018 онд ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан байна.

Түүний намтрыг харахад л улс төрийн албан тушаал хашиж ирсэн бөгөөд хүүхэдтэй холбоотйо ажил, мэргэжил эзэмшиж ирсэн удаагүй болох нь харагдаж байгаа юм.

Хүүхэд бол нийгмийн хамгийн эмзэг асуудал мөнөөс мөн. Хамгийн сүүлд гэхэд дөнгөж төрсөн нярайг ХӨСҮТ рүү эхийнх нь хамтаар тусгаарлан зөөвөрлөх явцдаа хүнлэг бус хандсанд ард иргэд ихээхэн дургүйцсэн. Үүнээс ч өмнө хойд эцгийн зодуурыг амсаж, биедээ даахааргүй их зовлон үүрч мөнх бусыг үзүүлсэн олон бяцхан үрсийн аймшигтай баримтуудыг бид мэднэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.