| | USD/MNT 0₮

Өнөөдөр БНСУ руу тусгай үүргийн онгоц хөөрнө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болж, хуваарь гаргасан.

Тэгвэл өнөөдөр/2021.02.03/ 10.40 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн онцгой хөөрч, орой 19.00 цагт эргэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.

Энэ сард мөн дараах чиглэлд нислэг үйлдэнэ.

Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар

Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар

Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар

Дашрамд дурдахад, дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болж, хуваарь гаргасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.