| | USD/MNT 0₮

Ковидын шинжилгээ өгөх процесс:Шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээ өгч чадахгүй байна

Улс орон даяар буюу Нийслэлийн бүх дүүргүүдэд шинжилгээ авах, өгөх цэг байгуулсан байгаа билээ. Сүүлийн нэг сарын хугацаанд сайн дураараа очоод шинжилгээ өгөх боломжгүй болсон. Заавал цахим цаг авч үйлчлүүлэх ёстой гэсэн журмыг ЭМЯ болон холбогдох байгууллагуудаас гаргажээ. Гэвч захиалах цаг нь дүүрчихсэн гээд сайн дураараа шинжилгээ өгөхөөр очсон иргэнийг хүлээж авахгүй байна.

Тодруулбал, өчигдөр ийм зүйл тохиолдсон юм. Хоёр хоногийн өмнөөс толгой хүчтэй өвдөж, усан нус гоожиж, гүйлгэж эхэлсэн иргэн өчигдөр Гуравдугаар сургууль дээр очиж шинжилгээ өгөх гэсэн боловч, шинжилгээ авдаг хүмүүс болон цагдаа нарт нь "Цаггүй" гэсэн шалтгаанаар хөөгджээ. Учир байдлаа буюу илрээд байгаа шинж тэмдгээ хэлтэл хүлээж авсангүй. Заавал цаг авах ёстой гэх юм. Хэрвээ тэр хүн халдвартай байгаад цаггүй гэсэн шалтгаанаар өчнөөн хүнд халдвар тараагаад явсан байвал яах вэ. Хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ.

Өөрийгөө сэжигтэй гээд шинж тэмдэг илэрсэн гээд яаралтай шинжилгээ өгөх гэтэл хүлээж авахгүй урдаас нь тайлбар хэлчихнэ. Шинжилгээ авах цэгийн эмч "Наад асуудлаа өрхийн эмчдээ хэл, эсвэл ХӨСҮТ-ийн 100 гэсэн дугаар руу залга" гэлээ. Хэлснийх нь дагуу өрхийн эмнэлэг рүү залгатал ХӨСҮТ рүү залга гэв. ХӨСҮТ рүү залгатал  119 гэсэн дугаар руу залга гэв. Тэр дугаар руу нь залгатал НЭМҮТ-ийн дугаар бололтой, баахан зүйл асууж байснаа "Гэртээ өөрийгөө тусгаарлаж ажигла" гэх юм. Дахиад учраа байдлаа хэлээд холбогдтол ХӨСҮТ-ийн эмчтэй холбож өгье гээд хэлээд таг болсон. Ийм л байдалтай дур зурагтай байна. Уг нь шинж тэмдэг илэрсэн хүнд эмнэлгийн байгууллага, явуулын шинжилгээний баг түргэн шуурхай үйлчлэх ёстой биш үү. 

Бүхэл бүтэн улс байж ковидын шинжилгээгээ ч түргэн шуурхай авч чадахгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүйд үнэхээр харамсалтай. Нөгөө иргэн өнөөдөр ч цаг авч чадаагүй, гэртээ өөрийгөө ажиглаад сууж байна. Нөгөө шинж тэмдгүүд илэрсэн хэвээрээ. ЭМЯ-наас хэрвээ танд ийм ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллага, эмчид ханд гэж зөвлөөд байгаа биздээ. Гэтэл яг бодит байдал дээрээ тийм биш байна. Хэтэрхий хойрго удаан байгаад учир байна. Тэр иргэн одоо хаана яаж хандахаа ч мэдэхгүй, толгой нь өвдөж, нус нь гоожиж, уушги нь өвдөж, хоолой нь сэрвэгэнэж ханиалгаж байна шүү. Яг одоо хаана хандах вэ, эрсдлээ тооцоолоод айж эмээж байгаа хүнд эмнэлгийн байгууллага түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэй баймаар юмаа. 

Заавал цаг авах ёстой гэсэн зарчим тулгах нь үнэнд болоод бодит зүйлд нийцэхгүй байгаа юм. Шинж тэмдэг илрээд байна гэдгээ учирлаад хэлээд байхад нохойн гөлөг төөрүүлж байгаа юм шиг баахан утас руу залгуулаад эргээд ямар ч үр дүнд хүрэхгүй. 

Өнөөдрийн шинжилгээний цагууд гэхэд бүгд дуусчихсан, дүүрсэн гэсэн хариу гарч ирээд байна. Хэзээ шинжилгээний цагаа авч, хэзээ шинжилгээ өгөх вэ. Жирийн иргэдэд ийм хойрго удаан ханддаг хэрнээ, дарга албан тушаалтнуудын шинжилгээний хариуг хэдхэн минутын дотор түргэн шуурхай гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. 

 

Бүхэл бүтэн улс байж ковидын шинжилгээгээ ч түргэн шуурхай авч чадахгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүйд үнэхээр харамсалтай. Нөгөө иргэн өнөөдөр ч цаг авч чадаагүй, гэртээ өөрийгөө ажиглаад сууж байна. Нөгөө шинж тэмдгүүд илэрсэн хэвээрээ. ЭМЯ-наас хэрвээ танд ийм ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллага, эмчид ханд гэж зөвлөөд байгаа биздээ. Гэтэл яг бодит байдал дээрээ тийм биш байна. Хэтэрхий хойрго удаан байгаад учир байна. Тэр иргэн одоо хаана яаж хандахаа ч мэдэхгүй, толгой нь өвдөж, нус нь гоожиж, уушги нь өвдөж, хоолой нь сэрвэгэнэж ханиалгаж байна шүү. Яг одоо хаана хандах вэ, эрсдлээ тооцоолоод айж эмээж байгаа хүнд эмнэлгийн байгууллага түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэй баймаар юмаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.