| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд, Шадар сайдаа үл тоосон Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа өгөх үү

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээж авангуутаа хурдтай ажиллаж байна. Өмнөх Засгийн газрын гаргасан алдааг давтахгүйн тулд хаана хаанаа хариуцлагатай байж, салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж гэж явна. Өнөөдөр л гэхэд барилгын салбарыхантай уулзаж, орон сууцжуулах асуудал дээр Засгийн газар бүх тал дээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Салбарын дарга нар ч салбартаа тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хэрэндээ л бүхнийг тайлагнана.

Харин манай улсад ямар ч асуудал тохиолддоггүй газар нэг байдаг бололтой, тэр нь Нийслэлийн онцгой комисс. Тиймдээ ч ажилтай нь танилцахаар штабыг нь зорин ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг ирэхэд НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар байхгүй, орлогч дарга Ж.Сандагсүрэн хүлээн авсан байна. Үүнд бухимдсан Ерөнхий сайд тэнд 1.40 секунд л саатахдаа НОК-ын үйл ажиллагааг нэн яаралтай шинэчлэх, бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэй, Нийслэлийн онцгой комиссыг цэгцлэх цаг болж гэж хэлээд гараад явжээ.

Ерөнхий сайдын энэхүү үйлдлийг харахад тун удахгүй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хариуцлага тооцох, цаашлаад огцруулах арга хэмжээ авч магадгүй болоод байна.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бөх, төр хоёр, уяач, УИХ-ын гишүүн тусдаа байх ёстой" хэмээн үздэг хүмүүсийн нэг бөгөөд хэвлэл мэдээллээр ч цөөнгүй удаа илэрхийлж байсан удаатай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээж авангуутаа хурдтай ажиллаж байна. Өмнөх Засгийн газрын гаргасан алдааг давтахгүйн тулд хаана хаанаа хариуцлагатай байж, салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Өнөөдөр л гэхэд барилгын салбарыхантай уулзаж, орон сууцжуулах асуудал дээр Засгийн газар бүх тал дээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Салбарын дарга нар ч салбартаа тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хэрэндээ л бүхнийг тайлагнана.
Улс төр

Сэтгэгдэл (26)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.