| | USD/MNT 0₮

Зах, худалдааны төвүүдэд иргэд хүн хоорондын зайгаа барихгүй, ачаалал их байна

Цагаан сар дөхсөнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Тухайлбал, өнөөдөр Баянзүрх худалдааны төвийн хэвийн боов, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн худалдаалж байгаа хэсэгт иргэд ихээр бөөгнөрчээ.

Тус худалдааны төвд үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд маскаа зүүсэн ч бээлий өмсөөгүй, хүн хоорондын зай барихгүй байна. Халдварын тоо нэмэгдсээр байгаа энэ үед бөөгнөрөл үүсгэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс, иргэд аль аль нь дор бүрнээ хариуцлагатай байх шаардлагатай байна.

Цагаан сар дөхсөнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Тухайлбал, өнөөдөр Баянзүрх худалдааны төвийн хэвийн боов, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн худалдаалж байгаа хэсэгт иргэд ихээр бөөгнөрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.