| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Хоёр иргэн халдвар аваад эмчлүүлж байх үедээ нас барсан

Ковид-19 халдвараар өчигдөр хоёр хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн сүүлийн 24 цагийн дотор 18 хүнд халдвар илэрсэн ч хаанаас илэрсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгвэл энэхүү мэдээллийн талаар болон Тоёоко Инн зочид буудалд илэрсэн халдваруудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд коронавирусийн дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт дөрвөн нас баралт бүртгэгдээд байгаа. Энэ дөрвөн тохиолдлын хоёр нь коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа архаг хууч өвчний улмаас нас барсан. Хоёр тохиолдол нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод эмчлэгдэж байх явцдаа нас барсан. Тухайн хоёр хүний хувьд мөн архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байсан. Ингээд коронавируст халдвараар эмчлэгдэж байхдаа хоёр хүн, эдгэрснийхээ дараа хоёр хүн, нийт дөрвөн хүн нас барсан.

Хоёрдугаарт, Тоёоко инн зочид буудлын талаар асуусан байсан. Бид халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд тусгаарладаг. Сүүлийн долоо хоногт өдөртөө 25-35 тохиолдол нэмэгдсэн. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хавьтлын тоо нэмэгдээд явдаг. “Тоёоко Инн” зочид буудалд сүүлийн долоо хоногт өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтал 300 орчим хүн тусгаарласан. Тусгаарлалтад байсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингээд халдвартай иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Ялангуяа сүүлийн 2 хоногт 70 орчим хүнээс халдвар илэрсэн тул ойрын хавьтлуудын тоо огцом нэмэгдсэн. Тэдгээрээс шинжилгээ авсан.

Тусгаарлан ажиглах байранд хавьтлуудыг долоо хоног тусгаарлана. Энэ хугацаанд хоёр удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй бол гэрийн ажиглалтад шилжүүлэн долоо хоног ажиглаж байгаа” гэв.

Ковид-19 халдвараар өчигдөр хоёр хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн сүүлийн 24 цагийн дотор 18 хүнд халдвар илэрсэн ч хаанаас илэрсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгвэл энэхүү мэдээллийн талаар болон Тоёоко Инн зочид буудалд илэрсэн халдваруудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.