| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн тухай номоо хэвлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн Дубайн гэрээтэй холбогдуулан имтерполоор эрэн сурвалжилж буй. Учир нь тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу гараад одоог хүртэл эргэж ирэхгүй байгаа юм. Иймд манай улс албан ёсоор интерполд хандсан байна. 

Харин сураггүй байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдлээр өөрийн тухай болон хэрхэн хэлмэгдсэн талаараа бичсэн "Цагаан ном"-ыг хэвлүүлсэн талаараа дурдсан байна. Энэхүү Цагаан ном нь Монголын төрөөс Хууль дээдлэх зарчим руу халдаж байгааг болон Ерөнхий сайд асныг хууль бусаар мөрдөн хавчсан явдлыг онцолжээ. Тухайлбал, “Амстердам энд Партнерс”-ийн Роберт Амстердам шинээр нийтлүүлсэн Цагаан номондоо Ч.Сайханбилэгийг хууль бусаар ялласныг буруутган бичжээ. “Цөлжиж буй Баянбүрд: Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын Ардчиллын ирээдүй” гэсэн хэвлүүлсэн тус номыг шийдвэр гаргагчид болон олон нийтэд зориулан англи, монгол хэл дээр өргөн хүрээнд тараагдахаар хэвлэгджээ.

Роберт Амстердам нь нэг жилийн өмнөөс Ч.Сайханбилэгийг өмгөөлөхөөр болсон бөгөөд энэхүү Цагаан номны зорилго нь түүнийг 2018 онд баривчлан хорьж, ялласан нь хуулийн ямар ч үндэслэлгүй байсныг зөвхөн батлахаас гадна “Энэ бүхэн Дарангуйлагчийн зүгээс өөрийн өрсөлдөгчдийг нухчин дарах зорилгоор Авлигын эсрэг хуулийг улс төрийн зэвсэг болгон хувиргадаг явдлын сонгодог жишээ юм” гэж Р.Амстердам онцолжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн Дубайн гэрээтэй холбогдуулан имтерполоор эрэн сурвалжилж буй. Учир нь тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улс руу гараад одоог хүртэл эргэж ирэхгүй байгаа юм. Иймд манай улс албан ёсоор интерполд хандсан байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.