| | USD/MNT 0₮

Ч.Санжаадамба:Өнгөрсөн жил ковидгүй байхад барилдуулаагүй байж өнөө жил нөхцөл байдал хүндэрсэн байхад юун барилдаан болох вэ

Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг сар шинийн барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдаж, энэ жил явагдах эсэх нь тодорхойгүй байсан. Тэгвэл өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл хийн сар шинийн барилдаан ирэх хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах болсныг баталлаа.

Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ цаг үед Цагаан сард зориулж 128 бөх барилдуулах нь хэр зөв шийдвэр вэ. Олон нийтийн зүгээс хоёр талын байр суурьтай байна.

Бөхчүүд хүн биш үү. Тэдний ард хайртай гэр бүл нь бий. Бөхийн барилдаан зохион байгуулахын тулд олон хүн оролцоно. Тэд бүгд хоёр удаа шинжилгээ өгөх хэдий ч хэн нэгэнд нь халдвар нууц үедээ байвал тэгээд байдал эвгүйтэнэ гэсэн үг. Учир нь коронавирусийн халдвартай нэг хүн гинжин холбоогоор хэдэн зуун хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй гэж эрдэмтэн судлаачид үзээд байгаа юм.

Харин Цагаан сарын барилдаанд бараг хоёр жил бэлтгэлгүй байсан бөхчүүд барилдах эсэх нь эргэлзээтэй. Заал танхимын бэлтгэл хийгээгүйгээс гадна гэр бүлээ эрсдэлд оруулахаас айсан улсын цолтой бөхчүүдээс барилдахгүй гэсэн шийдвэрийг ч гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын аварга Ч.Санжаадамбатай холбогдоход тэрбээр "Барилдахгүй" гэсэн хариуг өглөө.

Ингээд түүнээс дараах асуултад хариулт авлаа. 

-Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед бөхийн барилдаан зохион байгуулах нь зөв үү, буруу юу. Та юу гэж бодож байна? 

-Өнгөрсөн жил Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй байсан. Тэгэхэд Цагаан сарын бөхийн барилдаан болоогүй. Гэтэл одоо цаг үед хэдэн зуугаараа илэрч халдварын нөхцөл байдал хүндэрсэн байхад юун бөхийн барилдаан зохион байгуулах вэ. Дээрээс нь УОК болон МҮБХ бөхчүүдээ бэлтгэл хийх нөхцлөөр хангаагүй, заал танхимыг нь нээж онгойлгож өгөөгүй. Тэгэхээр бэлтгэлгүй бөхчүүд яаж барилдах вэ дээ. Харин залуу бөхчүүд бэлтгэлтэй байгаа учраас барилдах болов уу. 

-Таны хувьд барилдахгүй юу? 

-Барилдахгүй. 2020 оны Цагаан сарын барилдаан болоогүй. Гэтэл энэ жилийнхийг яагаад хийх гээд байгаа юм бэ. Эрсдэл их ойрхон байхад. 

-Тэгэхээр Цагаан сарын барилдаанд аймаг цэргийн цолтой залуу бөхчүүд л барилдах нь ээ? 

-Тэгэх байх. Залуучууд бэлтгэлээ сайн хийсэн болов уу. Зарим бөхчүүд нь гэр бүлгүй, бэлтгэлээс өөр зүйл хийхгүй шүү дээ. Гэвч бөхчүүдийн олонхи нь гэр бүлтэй, ардаа амьдралтай улс. Энэ хүнд цаг нөхцөлд бэлтгэл сургуулилалт хийх битгий хэл айгаад гэрээсээ ч гарч чадахгүй байна. Ийм байхад яаж барилдах вэ дээ. 

 

Өнгөрсөн жил Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй байсан. Тэгэхэд Цагаан сарын бөхийн барилдаан болоогүй. Гэтэл одоо цаг үед хэдэн зуугаараа илэрч халдварын нөхцөл байдал хүндэрсэн байхад юун бөхийн барилдаан зохион байгуулах вэ. Дээрээс нь УОК болон МҮБХ бөхчүүдээ бэлтгэл хийх нөхцлөөр хангаагүй, заал танхимыг нь нээж онгойлгож өгөөгүй. Тэгэхээр бэлтгэлгүй бөхчүүд яаж барилдах вэ дээ. Харин залуу бөхчүүд бэлтгэлтэй байгаа учраас барилдах болов уу.
Нийгэм

Сэтгэгдэл (39)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.