| | USD/MNT 0₮

Шүүх:Яруу найрагч Б.Галсансүхийг гэм буруутай гэж үзлээ

Яруу найрагч Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо.

Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл завсарлуулаад байна.

Хэргийн тухайд тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард ТВ-4 телевизийн зураглаач, сэтгүүлч хоёр автын ослоор амиа алдсан билээ. Тухайн үед машиныг нь яруу найрагч Б.Галсансүх жолоодож явсан бөгөөд ийнхүү энэ хэрэгт холбогдсон байгаа юм. 

Яруу найрагч Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Галсансүхийг гэм буруутайд тооцлоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.