| | USD/MNT 0₮

Цагаан сараар 128 бөх барилдуулах нь зөв үү

Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.

Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны 02-р сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө гэжээ. 

Өнгөрсөн жилийн Цагаан сарын барилдаанаар бөхийн барилдаан болоогүй юм. Харин өнөө жил барилдуулах нь зөв гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа юм. Тиймээс МҮБХ-ноос барилдуулна гэсэн саналыг гаргаж, УОК, НОК-т санал хүргүүлсэн бөгөөд барилдуулах шийдвэрийг гаргасан байна.

Харин маргааш буюу энэ сарын 03-нд барилдах бөхчүүдийнхээ нэрийг гаргаж, УОК-т хүргүүлэх юм байна. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.